Экономист клуб 2010-11-27-ны уулзалт.
Уулзалт бүрийн дараа ярилцсан зүйлсийнхээ талаар нэгтгээд олон нийтэд болон, ирж амжаагүй гишүүддээ зориулаад бичлэг оруулж байя гэж тохирсон. Тиймээс энхүү бичлэгийг оруулж байна. Өнөөдрийн уулзалтыг ярихаас өмнө ерөнхий нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Миний бие 9 сараас хойш клубын хуралд их цөөхөн суусан. Заримдаа дундуур нь ороод гарсан тохиолдлууд ч бий. Харин клубынхан маань долоо хоног алгасалгүй бямба гараг бүр уулзалт, хурлаа идэвхитэй зохион байгуулж, төлөвлөсөн үйл ажиллагаануудаа зохион байгуулсан нь сайшаалтай! Б.Жаргалцэцэг /ЭЗО-2/ даргын эрин үе амжилттай үргэлжилсээр байгааг харахад Л.Хандсүрэн болон надад маш сайхан санагдаж байна.
Энэ удаагийн хурал маань хамт олны халуун дулаан уур амьгалыг бэхжүүлэх зорилгоор халууцуулах аянг дахин зохион байгуулснаараа онцлог болсон.
| Хийгдэж ажлуудын жагсаалт | Хэзээ | Хариуцаж авсан эзэн |
1. | Уран илтгэлийн тэмцээн зохион байгуулах | 12.4 | Маркетингийн алба |
2. | Баатарлаг үйлсийн аян. Хандивын хайрцаг аялуулах | 11.29-12.1 | Эрдэнэбилэг, Эрдэнэцогт, Нямцэцэг |
3. | Бид оллоо! Экономист клуб | 11.29-с хойш |
|
4. | “Нэг хүн ч дэлхийг өөрчилж чадна” самбар босгох | 11.29-12.3 | Менежментийн алба |
5. | Хүн бүр клубтээ өөр өөрийн гэсэн сурприз бэлдэх | 12.4-с эхлэнэ | Менежментийн алба |
6. | Залуу элч сэтгүүлд тогтмол мэдээлэл өгөх | Тогтмол | Нарийн бичиг |
7. | Клубын шинэ жил | 12.17 | Марк, Менеж алба |
8. | “Хайрын зууч” хайрцаг аялуулах | 12.20 | Бишрэлт |
9. | Өлгүүр дээр зогсох | 11.29 | Дэд дарга |
10. | Бие даахад мэргэн үг наах | ... | Мөнхчулуун |
11. | Дохын эсрэг хамтдаа | 12.1 | Дэд дарга |
Сүүлийн хэдэн 7 хоног У.Билгүүн /Нябо2/ ахлагчтай удирдах зөвлөлийнхөн маань цөөнгүй хуралдаж ирэх хурал болон, ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргаж байгаа. Уламжлалаа хадгалаад удирдах зөвлөлийнхөө хурлыг тогтмол зохион байгуулаад байвал бид бүгд 2 дахин илүү хурдацтай хөгжинө. Үүнээс ч илүү хурдтай байж магад. Зөвхөн бямба гаригийн хурлыг хүлээж цаг алдахгүй шүү дээ. Би хувьдаа одоогийн удирдах зөвлөлд сэтгэл хангалуун байна. Ур чадвар, санаачлага, гүйцэтгэх чадвар, хариуцлагаараа тэргүүний гишүүд ажиллаж байгаа учир клубын бусад олон олон гишүүдийн итгэлийг алдахгүй , тэдний эрэлтийг хангаж чадахуйц хангалттай сайн нийлүүлэгчид байж чадна гэдэгт бат итгэлтэй байна. Тэд маань ХЗА-ны дарга асан Батбаасангийн /НШУС-3/ хэлдэгээр урамшуулал мөнгөний төлөө биш, урмын үгний төлөө зар нааж зарагдаж явахаас авахуулаад доороос нь дээдэх бүх ажлуудыг хийж үзсэн юм шүү дээ. Массын гадна нэг хүн зогсоно. Масс түүнийг дагна гэдэгчилэн манайхан хаана ч явсан үргэлж манлайлагч байж чадаж байна.
Г.Батзориг /ЭЗО-3/ бид 2 их сайхан зүйлийн талаар тохирсон маань санаанд орлоо. Ерөөсөө л клубын гишүүн бүр тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан байя л даа гэж хэлж байсан энэ хурц санаа захаасаа авахуулаад биелэлээ олж байна. Зарим гишүүд маань хоёр гурван тэтгэлэгт тэнчихсэн байна. Мундаг! Тэдний энэ амжилтанд клуб мэдээж 100% нөлөөлөөгүй л байх. Энэ мэтчилэн клубээ төлөөлөөд уралдаан тэмцээнүүдэд идэвхитэй орж байгаарай гэж уриалъя.
Нийтэлсэн: Энхбаясгалан