0

МУИС-ийн Оюутан төслийн сургалтын зохион байгуулагчид

Posted by Economist on 9:37 PM in
Дээд эгнээ: Баруун гар талаас Жаргалцэцэг /Экономист клубын дарга/, Энхбаясгалан /төслийн хөрөнгө оруулагч, маркетер/, Хандсүрэн /төслийн удирдагч/, Ган-Очир /хөрөнгө оруулагч, санхүү хариуцагч/, Бямбаноров /менежер/
Доод эгнээ: Баруун гар талаас Цэнд /төслийн маркетер/, Батбаасан /төслийн хөрөнгө оруулагч, санаачлагч/, Лхагвахатан /Багш Оюутан клубын дарга/

Төслийн санаачлагын үе шат

Батбаасан Багш-Оюутан клубын дарга байхдаа 2010 оны хавар Ерөнхий Шалгалт өгдөг бараг бүх хичээлийн чиглэлээр 11-р ангийнханд сургалт явуулах санаа гарган клубынхээ гишүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтын багш нар нь бүгд МУИС-ийн Оюутнууд байсан байна. Ингээд энэхүү санаагаа улам өргөжүүлэн сайжруулж сургалтыг намраас дахин эхлүүлэхээр шийджээ.

Төслийн хөгжүүлэлтийн үе шат
МУИС-ийн Клубуудын Зөвлөл дундаас "төсөл бичиж хэрэгжүүлдэг" гэсэн тодотголтой Экономист клубын оюутнууд болох Энхбаясгалан, Чингүн, Ган-Очир нарт 2010 оны зун санаагаа дуулган хамтран хэрэгжүүлэхээр болж төслөө боловсруулсан. Намар хичээл орж жигдэрсээр 11 сар болоход төслийн багт Лхагвахатан, Бямбаноров, Хандсүрэн нар нэмэгдэн орсон байна.


Төслийн хэрэгжүүлэлтийн үе шат

Төслийн удирдагчаар Хандсүрэн сонгогдон дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр хүн бүр хүлээсэн үүрэг, цалинтай ажиллараар болж 11 сарын дундаас Чингүн, Цэнд нарын хариуцсан маркетинг, Бямбаноров, Лхагвадорж, Хандсүрэн нарын явуулсан багш шалгаруулалтын ажлууд идэвхжин эхний ээлжний сургалтыг эхлүүлсэн ба одоогоор хоёр дахь ээлжний сургалтыг хичээллүүлээд явж байна. Мөн төслийн анхны хөрөнгө оруулагчид болох Батбаасан, хөрөнгө оруулагч төдийгүй санхүү хариуцан ажилласан Ган-Очир, сайн маркетер Энхбаясгалан нарын оролцоогүйгээр энэ төслийг төсөөлөх үндэслэлгүй юм.

Төслийн анд нөхдүүд

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Экономист клубын хамт олны туслалцааг ихээр авсан бөгөөд клубын удирдагч Жаргалцэцэг болон үйл ажиллагаанд оролцсон Цолмонхишиг, Эрдэнэцогт болон бусад бүх гишүүддээ талархал илэрхийлье. Мөн төслийн сургалтын шигтгээ болох лекцүүдийг тавьсан Баттогтох, Дөл нарт баярласнаа илэрхийлж байна.


Төслийн үр дүн

МУИС-ийн Оюутнууд туулсан замын туршлага, сурсан мэдлэгээ хойч үе, дүү нартайгаа хуваалцах боломж нээгдэж, үйлс нэгтгэн, хамтран ажиллаж, суралцах боломж бүрдсэн юм. Бид энэхүү төслөө цаашид улам баяжуулан өргөжүүлэх бөгөөд бидэнтэй хамтран ажиллах хэн бүхний өмнө үүд хаалга маань нээлттэй байна.

Нийтэлсэн: Хандсүрэн


0 Comments

Post a Comment

Copyright © 2009 Economist All rights reserved. Theme by Laptop Geek. | Bloggerized by FalconHive.